Олон дахин саун орох нь сэтгэцийн олдмол өвчний эрсдлийг бууруулдаг хэмээн эрдэмтэд үзжээ. Финланд эрдэмтдийн судалгаагаар саун орох нь эдгээр өвчнөөс 66 хувиар сэргийлж чаддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Финланд улсын эрдэмтэд 20 жил судалсны эцэст саун ордог болон ордоггүй эрчүүдийн дунд судалгаа хийжээ. Байнга саун ордог эрчүүд, ордоггүй эрчүүдийг бодвол оюун санаа, сэтгэцийн хувьд харьцангүй эрүүл, асуудал багатай байдаг байна. Байнгын саун орох нь зүрх судас, санахойг сайжруулдаг мөн ус нь хүнийг тайвшруулдаг хэмээн профессор Жари Лаукканен хэлжээ.
Тус судалгаандаа Финландын зүүн хэсэгт амьдардаг 2000 гаруй дунд эргэм насны эрчүүдийг хамруулжээ. Тэднийг саун орох дуршил дээр нь үндэслэн долоон хоногт саунд нэг удаа ордог, 2-3 удаа ордог, 4-7 удаа ордог гэдгийг нь харгалзан үзэж гурван бүлэгт хуваан үзжээ.
Дүгнэлтээр долоо хоногт 4-7 удаа саун ордог эрчүүд зүрх судас, ой санамж, сэтгэцийн өвчлөл нь 66 хувиар бага гарсан байна. Мөн насжилтын хувьд илүү залуужиж байсан нь энэхүү судалгаагаар тогтоогджээ. Харин долоо хоногт 1-2, 2-3 ордог хүмүүс сэтгэцийн өвлөлөөр өвчлөх эрсдэлнь илүү байжээ.
Судалгаанаас харахад байнгын саун орох нь ойн санамжийг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж, нас барах эрсдлийн бууруулдаг байна. Мөн стресээс ангид, тайван байдал нь илүү давамгайлсан байдаг.