Зарим хүмүүс саунд орох маш дуртай байдаг, гэвч зарим нь яагаад танихгүй хүмүүстэй модон өрөөнд орж суух ёстойг ойлгодоггүй. Гэвч эрүүл мэндийн өнцгөөс харахад хөлрөх нь хүний биед сайн гэх чухал үндэслэлүүд байдаг байна.
Финлянд улс 5 сая иргэнтэй мөртлөө 1 сая саунтай. Энэ улсад 7 хоног болгон хөлрөх нь өдөр бүр шүд угаахтай адил юм. Скандинавын улсууд 2500 гаруй жил саун ариун цэвэр сахих болон амрахад ашигласаар иржээ. Магадгүй саун нь Финлянд улсаас гаралтай байж болзошгүй юм.
Саун д хэрхэн зөв орох вэ?
Сауны 100 хүртлэх өндөр температурын нөлөөгөөр арьс 40С хүртэл халж, биеийн температур 2С хүртэл нэмэгдэн арьсан дахь цусан хангамж 2 дахин ихэсдэг/тиймээс арьс ягаан өнгөтэй болдог/. Судас өргөсөж, даралт багасдаг учраас зүрх бүрэн хэмжээгээр ажилладаг, өөрөөр хэлбэл зүрх хүчтэй болон хурдан агшдаг байна.
Хүний биед халуун нь яг түргэвчилсэн спортоор хичээллэсэн мэт үйлчилдэг. Тиймээс өөрийгөө хөргөөхийн тулд бие нь хөлөрч эхлэдэг. Энэ үед булчин суларч бие амардаг байна. Ойролцоогоор 10-20 минут саунд хөлөрсний дараа саунаас гараад хүйтэн усанд орно. Энэ үед судаснууд маш хурдан агшдаг бөгөөд цусны даралт ихэсч, биед түгшүүр зарлагдаг цусанд адерналины хэмжээ нэмэгддэг байна.
Үүний дараа амрах орон дээр зайлшгүй хэвтэж амрах ёстой. Амарч байх үед зүрх удаан бөгөөд хүчтэй агшиж арьс гөлгөр болсон байна. Бүсгүй та саун зорих гэж байгаа бол дээрх дурьдсан дарааллыг доод талдаа 3 удаа хийвэл сайн.
Хөлрөх нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг үү?
Саун орсны дараа арьс цэвэршин залууждаг. Яагаад гэвэл саунд суух үед цусан хангамж сайжран хортой бодисуудыг хурдан гадагшуулдаг. Мөн нэг арьс илүү их чийг өөртөө хадгалж сурдаг ба энэ нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Хөлрөх нь арьсны өөрийн хамгаалах чадварыг сэргээн дээшлүүлдэг.
Саунд ороход анхаарах зүйл:
1.Ханиад авсан үед болохгүй
2. Гэмтэл авсан үед болохгүй
3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед болохгүй
4. Зүрхний шигдээс болсон хүн
5. Арьсан дээр ямар нэгэн тууралттай үед болохгүй
6. Жирэмсэн хүмүүс өмнө нь саун орж байсан бол болно, гэхдээ хамгийн доор шатан дээр суух хэрэгтэй.