Манай компани  2010 оноос эхлэн модон болон чулуун саун, бассейн угсралт, сауны материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Бид  саунд  хамгийн тохиромжтой гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн cedar, abachi, spruce модыг импортоор оруулж ирэн, амины орон сууц, зочид буудал, амралт сувилал, SPA, фитнес төвүүдийн  онцлогт тохируулан 2-16 хүний багтаамжтай сауныг гадна дулаан тохируулагч бүхий 4,5-18 kw-тын халаагчтай, ганжуулсан вакум шилэн хаалгатай шийдэж өгснөөр агаарын зөв урсгал үүсэж, финланд сауныг 70°С-110C халуунтай 5%-20% чийгшилтэй хуурай уур гаргадаг бол харин Орос баня нь 60°С хүртэл халуунтай 40%-6О% чийглэгтэй уур гаргадагаар тохируулан хийж байна.  Сауныг  орос ,украйны дагалдах хэрэгслийн хамтаар цогцсоор нь шийдэж өгдөг.

Саунд  зориулалтын  мод, галт уулын чулуу гаднаа дулаан тохируулагч бүхий халаагч ашигласнаар галын аюулгүй байдал, модны эдэлгээг нэн тэргүүнд тавьж ажилладаг.